надад хамаагүй
Хамгийн амттай орц нь эелдэг үйлчилгээ нь шүү.

Хамгийн амттай орц нь эелдэг үйлчилгээ нь шүү.

Худалдагч хаан №2

12 жилийн туршлагатай бялууны цехээс утсаар төрсөн өдрийн торт захиваа. 2 өөр өдөр авах бөгөөд дээр нь төрсөн өдрийн мэнд бичүүлэхээр тохирлоо. Эхнийх нь долоо хоногийн дундуур байсан тул очход инээгээд л өгч байна. Харин энэ хагас сайнд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраас 2 өдрийн өмнө өглөөний захиалга маань өдөр 14т ирлээ, хархад агуулах нь дүүрчихсэн бараг худалдааны талбай дээрээ палеттээр нь өрөх нь. Баяраа бялуугаар чимэглэхийг хүссэн олон түмний хэрэгцээг тэд мэдэж байж л дээ. Гэхдээ л тэд дархан эрхтэй болхоор арав арваар орж ирэх үйлчлүүлэгчидээ хүлээлгээд байх юм.

Ямартай ч дунд нь учираа олох гэсээр 20 минут болоод бялуугаа автал дээр нь хүсэлт бичиж өгөхгүй бид нар ачаалал ихтэй өдөр тийм үйлчилгээ үзүүлдэггүй гэлээ. Утсаар тохирлцсоноо учирласаар нэг бичүүлхээр болтол мартын 8 гэсэн торт гаргаад ирлээ, тухайн үед миний захиалсан торт гэж мэдсэнчгүй, бичээд ирсэн хойно л ухаарлаа. Дахиад л гэдэнгээрээ солиулах, хийлгэх ядаж дээрээс нь кремээр засуулхаар нэхээд дийлсэнгүй. Мэдээж хааны үгнээс зөрдөг би л мунхаг.

Удирдлага нь баяраар илүү ажилтан хэрэггүй, өөр очих газаргүй хэдэн үйлчлүүлэгчидээ загнаад зогсоож байхад хангалттай гэж олон жилийн туршлагаасаа сурсан юм байгаа биз. Тиймээс ч хааны буулгасан “Дахиж утсаар битгий захиалга өгөөрэй” гэсэн зарлигийг чандлан мөрдөж, тэдний бүтээгдхүүнээс мянган алд зайг барьж байя даа.

номин их зах

нүүдэлчин үндэстнүүдээс хамгийн бага худалдаа эрхэлж байсан нь монголчууд байх, викингүүдтэй адил эд хэрэглээгээ хураах гол арга нь дээрэм байсан болхоор гайгүйхэн мухлагийг дэлгүүр гэж ойлгодог. гэхдээ мэдээж нүүдэлчин байхаа хэдийнээ болисон бид нар баруунаас суурин соёлыг шууд “копидож” авсанаа хөгжил гэж ойлгодог бололтой. тэгчээд азийн барбарууд байсанаа одоо хэр баргийн улсаас дээгүүр гэж өөрсдийгөө үзцгээнэ. мэдээж хөгжил гэдэг тодорхой хугацаа шаардах зүйл. гэлээ ч бусдын соёлыг хуулахдаа урьдахь хойтохийг нь харалгүй хэрэгжүүлдэг бол том алдаа.

монголд мөнгөтэй бол бүх юм хэрэглэж, хийж болж байна л гэнэ. гэхдээ барууны жишиг тэр дундаа барууны үнээр аливаа бараа болон үйлчилгээтэй ирдэг customer service and support буюу хэрэглэгчид барааны шууд үнэ цэнээс гадна дагалдаж ирдэг үйлчилгээ, дэмжлэг ба агууламжийг олгохгүй байж жинхэнэ үнийг хэд нугалж эх орон нэгтнүүддээ хүргэдэг нь хачирхалтай. хамтдаа хөгжих биш харилцан шулалцая гэсэн ухамсар л эндээс харагдаж байна.

жишээ дурдхад монгол хэл дээр нэг ч кино HD-гээр байхгүй байхад HDTV-г төрөл бүрээр нь үнийг нь дор хаяж нэг нугалж зарна. дэлгүүрт бараагаа зарахдаа шалгаж өгөхгүй харин хэрэглэгч өөрөө шалгаж авах ёстой. смартфон буюу blackberry, iphone & co-г чансаагаа мэддэг ажил хэрэгч хүмүүсийн гар утас гэж сурталчилна; гэтэл дээр нь хүний урманд монгол товчлуур суулгаж өгөхгүй, хэрэглээний программын орчуулгын тухай дурдаад ч хэрэггүй.

бүх юм гэхдээ бараан биш, олон сайн мэнэжерүүд үйлчилгээ хэрэглэгчийн үнэлгээг дээшлүүлхээр хичээж байгаа. энд даанч бизнесийн зарчим болгох түүнийг биелүүлэх байгууллагын дэд бүтэц байнга дутагдана.

монголын элитүүд нэрээндээ үнэн утгаар нь хүрэхийг хүсдэгсэн бол ард түмэнээ соёлжуулж, гэгээрүүлхийн төлөө л зүтгэдэг болоосой. гэгээрүүлэх гэснээс ахын нэгэн санааг дараачийн бичлэг дээр…

Энэ бидний хогийн cав. Орчинд чимэгтэй, эрүүл мэндэд cайн. Cөх, үйлчилгээний компаниудад ч хэмнэлттэй…

Энэ бидний хогийн cав. Орчинд чимэгтэй, эрүүл мэндэд cайн. Cөх, үйлчилгээний компаниудад ч хэмнэлттэй…

би харанхуйгаас айдаг

тиймээс ч хотын маань орц болгонд, давхар болгонд 2-3 ширхэг 100 ваттын гэрэл шөнө болгон асаж байдагт би баярлаж явдаг. тэгээд бас баталгаатай байнга асахад гол үүрэг гүйцэтгэдэг цахилгаан станцууддаа ч баярладаг. мөн их санаачлагатай, хариуцлагатай биднийгээ гэж боддог сөх-ууддаа талархадаг.

бодвол тэр хөдөлгөөн мэдрэгч гэгчийг суулгавал бид бүгд дампуурах биз. тийм хариуцлагагүй зүйл огт хийж болохгүй.

говь надад хамаагүй

3 сая монгол хүнд хэдэн мал хэрэгтэй вэ? уух усгүй болход хэдэн мал хэрэгтэй яг тийм хэмжээний мал л хэрэгтэй байх. байгал үүрэгээ биелүүлэхгүй байхад бид нар яалаа гэж цөлжилттэй тэмцэх ёстой билээ.

малчин үндэстэн юм чинь тооцоотой амьдарч яах юм, шинээр амиа болгож сурах ч хэрэг огт байхгүй. татвар бол хотынхонд л байх ёстой, хоолоо бэлдүүлж байж бас татвар гэнэ үү? малчин бол харин дор хаяж мянгат байхгүй бол малчин байгаад ч яаахав.

хүлэмжийн хий гэж бас юу вэ, миний 57 сая мал тэрэнд ямар хамаатай юм, тэгээд ч дэлхий дулаарвал бид нарт л сайн биз.

дулаахан хувцаслаж байвал ч

дулаахан хувцаслаж байвал ч

дугуйтай явж болохгүй, зам хагарна

дугуйтай явж болохгүй, зам хагарна

эсрэг урсгалаар явцгаая

эсрэг урсгалаар явцгаая

зам надад хамаагүй

хүлээж аваад сарын дотор эвдэрдэг энэ замыг хүлээж авахгүй байхад яадаг юм бол. тендерээс нь мөнгө унагаад өөрсдөө дээгүүр нь жийптэй явах болхоор хамаагүй л байдаг биз.

хүлээж авахдаа танктай хэд явж үзээд зүгээр байвал авч баймаар юм.